Таны өмнө хоёр
сав байна гэж бод. Нэг саванд нь нэг цагаан, есөн улаан бөмбөлөг, нөгөөд нь 10
цагаан, 90 улаан бөмбөлөг байна гэж үзье. Аль нэг сав руу нь таамгаар гараа
явуулаад та нэг бөмбөлөг гаргаж болно.Хэрвээ энэ нь цагаан байх юм бол та
мөнгөн шагнал хүртэнэ.
Та ямар саванд
нь азаа үзэхийг хүсэх вэ?
Логикийн энэ хялбар бодлогыг хүмүүст өгч бодуулснаар нэгэн
гайхалтай үр дүнд хүрчээ. Ихэнх хүмүүс арван цагаан бөмбөлөгтэй сав руу азаа
үзнэ хэмээн итгэлтэй зааж байжээ. Түүгээр ч үл барам тэд өөрсдийнх нь сонголт
амжилтанд хүргэх хавьгүй илүү магадлалтай хэмээн чин сэтгэлээсээ итгэсэн
байлаа. Хэрэг дээрээ магадлал нь аль ч тохиолдолд ижилхэн 10 хувь байгаа
гэдгийг дунд сургуулийн сурагч ч бодчихож чадах байв. Харин хүмүүс бол логикийг
үл хайхран ганцхан цагаан бөмбөлгийг бодвол арван цагаан бөмбөлгөөс гарт орох
магадлал нь илүү гэж санадаг аж.
Яг үүн дээр үндэслэн ийм яаруу, бодлогогүй сонголт руу
реклам, PR сурталчилгааны мэргэшсэн мастеруудын бүхэл бүтэн арми бидний мөнгийг
маань хурдхан салгах гэж байдаг. Бид ихэнхдээ тэд нарт юу ч бодолгүй хөтлөгдөн
яваад өгнө. Сүүлд нь “хөрч” тайвшраад эрүүл саруул ухаанаар тухтай бодоод
үзэхэд “тэр үед арай хянуур бодоод үзсэн бол болчимгүй шийд гаргахгүй байж
болох л байж дээ” гэж бодогддог.










5 сэтгэгдэл:
tnx andaa.
bas neg udaa tom tus bolooch
www.bez.blog.gogo.mn ene minii blog l do
tsag yaaj bairshuulj bgaaagaa heleed ogooch pls
Baganaa chiniihruu orohgui bna. gehdee zugeeree minii tsagan deer dar tegeed garch irsen site-nii ooriin taalagdsan tsagan deeree dar door ni bga html code-g ni ooriinhoo blogiin zagvar tohirgoo widget nemeh gedeg ruu orood dendee huulaad hadgal tegeed boloo.
хэхэ би бас гэнэдчихдэг байна шдээ аль цөөнийг нь гээд хаха, уг нь матийн ээмр л их онол үзсэн хүн юмсан хаха
бодох юм байнаа байна
үнэн үг