Төрийн дуулалын үгийг Ардын уран зохиолч Цэндийн Дамдинсүрэн, аялгууг нь Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Билгийн Дамдинсүрэн, Төрийн соёрхолт хөгжийн зохиолч Л.Мөрдорж нар бичсэн агаад 2006 оны 7 дугаар сард зарим засвар оруулан мөрдөж байгаа хүчин төгөлдөр эх юм.
|
Монгол |
Англи |
|
Дархан манай
тусгаар улс Даяар
Монголын ариун голомт Далай
их дээдсийн гэгээн үйлс Дандаа
энхжиж, үүрд мөнхөжнө Хамаг
дэлхийн шударга улстай Хамтран
нэгдсэн эвээ бэхжүүлж Хатан
зориг, бүхий л чадлаараа Хайртай
Монгол орноо мандуулъя Өндөр
төрийн минь сүлд ивээж Өргөн
түмний минь заяа түшиж Үндэс
язгуур, хэл соёлоо Үрийн
үрдээ өвлөн бадраая Эрэлхэг
Монголын золтой ардууд Эрх
чөлөө жаргалыг эдлэв Жаргалын
түлхүүр, хөгжлийн тулгуур Жавхлант
манай орон мандтугай |
Our unwavering independent nation All Mongols' sacred ancestry All world's good deeds Always stable, forever continue With all honest nations of the world Strengthen our bonds With all our will and strength Let's develop our beloved Our great nation's symbol blesses The people's fate supports Our ancestry, culture and language Let's forever cherish and prosper Bright peoples of brave Have freedom and happiness Key to happiness, column for prosperity Our great country prosper |
Монголчууд төрийн ёслолын эртний уламжлалтай. Эзэн Чингис хааны үеийн төрийн дуулал буюу төрийн найрын эхлэл дуу гэж "Эртний сайхан” хэмээх уртын дууг дурдсан байдаг. Энэ дуунд:
Эртний сайхан ерөөлөөрЭнэ сайхан оронд
Эзэн Богд Чингис хааныхаа
Язгууран ээц язгуураас бүрдвээ хөө...
Хамаг номын рашааныг
Ханахын дээдээр хүртээд
Хаан эзэн Чингисийн өмнө
Хамаг бүгдээрээ жаргая гэж дуулдаг гэнэ.
Тэгвэл 1920-иод оноос
1990 оны эхэн хүртэл Монголчууд бид төрийн дуулалдаа юу гэж өгүүлдэг
байсан нь танд сонирхолтой байж магад.
“Монгол Интернационал” хэмээх дуулалд
Бүх дэлхийн ард түмэнд
Бүрэн эрхийг олгогч Интернационал
Бүдүүлэг ядуу ард түмнийг
Гэгээнээр удирдагч Интернационал ...
Эдгээр олон зовлонтон нар
Эв хамтын Интернационалд нэгдэж
Эрчимтэй ангийн чанарыг баримтлан
Эзэрхэг баячуудыг эсэргүүцье
1940 оны Төрийн дуулалд:
Ачит Ленин, Сталины заасан
Ардын чөлөө жаргалын замаар
Агуу Монгол орноо удирдсан
Ачит Сүхбаатар, Чойбалсан
Хамаг дэлхийн шударга улстай
Хамтран нэгдсэн эгнээг бэхжүүлж
Хатан зориг бүхий чадлаар
Хайрт Монгол орноо мандуулья...
1960 оны Төрийн дуулалд
... Ачит нам алсыг гийгүүлж
Хүчит түмэн улсыг хөгжүүлж...
Зөвлөлт оронтой заяа холбож
Дэвшилт олонтой санаа нийлж...
Мандах коммунизмыг цогтой зорьсон
Сайхан Монголын цэлгэр орон
Саруул хөгжлийн дэлгэр гүрэн
Үеийн үед энхжин бадартугай
Үүрдийн үүрд батжин мандтугай ... гэж тус тус дуулдаг байжээ.










11 сэтгэгдэл:
Ачит нам гэгээн засгийнхаа буянаар би одоо 27 насыг зооглож байна
инээдтэй юм алга цаг цагаараа байдгүйн 50н жилийн дараа одоогийн бидний Төрийн дуулалыг ач нар маань ч шоолох юм билүү
╬ Үлэмжийн чанар ╬ - Насаа шууд л бичиж орхиж.
Batdorj - Өө гарчиг гарчиг.
ухаант өвгөдөө шоолох утга алгаа хөгшөөн жаахан уужуу сэтгэдээ
sanasaar - Үндсэн талбар дээрээ шоолсон зүйл бичсэн юм байхгүй, байгаагаар нь нийтэлсэн. Хэрвээ гарчигаа Монгол улсын төрийн дуулалын үг гэсэн байсан бол нээх сонин биш тойроол гарна шүү дээ. Манай төрийн дуулал урд нь ийм байж, бас анлиар ингэж орчуулагддаг юм байна гэдгийг л өгөх гэсэн санаа юм. Өвөг дээдсээ шоолсон сэтгэгдэл төрүүлж байгаа бол гарчигийг өөрчилж болно.
XEXEXE АВЧВАЛ ЗҮГЭЭР Ш ДЭЭЭ
...Зөвлөлт оронтой заяа холбож... Энэ хэсэг нь хайр дурлалын гэмээр, утга уянгынчиг юму даа ккк.
...Бүдүүлэг ядуу ард түмнийг
Гэгээнээр удирдагч Интернационал ... Аа энэ хэсэг дээрээ ард иргэдээ доромжилсон байна. :(
sanasaar - Бодож үзий. гэхдээ сэтгэгдэл дээрээ тайлбарлаад биччихсэн болхоор... Харин тайлбарыг уншаад анх бичсэн сэтгэгдэл чинь хэвээрээ юу?
МЭС - ...Бүдүүлэг ядуу ард түмнийг
Гэгээнээр удирдагч Интернационал... энэ хэсэг муухайл юм билээ. Энэ хэсгийн үгсийг Монгол хүн бичээгүй байхаа...
40 оны дуулалын бадаг л одоо хүртэл яваад бгаан бн шд ээ
40 onii turiin duulliig dahin sergeeh hudulguun baiguulnaa. Margaash shaardah bichig bichij, uIH d ugnu. Shiidtei hariu uguhgui bol temstliin hurts helber songono. tegeed ch toohgui bol tur erguulj bgd ch bolson hamaagui Leniin bagshtai duugaa turiin duulal bolgono doo. yadgiin
gulliver - За тэг хөө ингээд жаахан идэвхтэй гүйгээд байвал цаадуул чинь гавъяат блогчин цол өгч магадгүй шүү. кккккк