Саяхан курст хамт суралцаж буй
хvvхэнтэй юм ярьж суутал тэр хэлж байнаа. Би Германд 9 жил болсон Монголдоо
ирчхээд ер дасахгvй юм.
Курсийнхээ хэдэн хvvхэнтэй жаахан
хов ярьж сууя гээд нэг газар ороод гарахдаа тооцоо хийх болсон чинь єнєєдvvл
чинь намайг тєлєхгvй юм уу гэдэг байгаа. Тэдний нэг нь Бид чамайг урьж л байгаа
юм байх гэж бодсон шvv дээ гэсэн. Би нэрэлхсэндээ тєлсєн. Гэхдээ л сонин
санагдсан. Германд ямар ч тохиолдолд хvн єєрийнхєє идсэн уусныхаа мєнгийг
тєлдєг. Гэтэл манайд урьсан л бол тэр нь тєлдєг юм байна л даа. Би эх орноосоо
хол байсан болохоор vнэхээр тєсєєрчхєж. Тvvнээс хойш хамаагvй хамтдаа ийш тийш
оръё гэхээ байсан шvv гэж билээ.
Vvнийг сонсоод надад олон юм бодогдов. Манай хамаатны 14 настай хvv нэг охинтой
vерхдэг юм. Тэднийд байнга л мєнгєний хэрvvл гарна. Ээж нь ємсєх бандаашгvй
хэвтэж юун охинсог юм. Бид чамайг тэжээх юм уу, тэр охиныг чинь бас давхар
тэтгэх ёстой юм уу гэж цамнан, vглэнэ. Дvv маань хааяа надаас мєнгє гуйна. Яах
гэсэн юм гэхээр найз охинтойгоо юм vзэх гэсэн юм гэнэ. Юм vзэнгээ тэр охиндоо
ундаа жимс авч єгдєг бололтой юм аа. Багаар бодоход нэг удаадаа 3-4 мянган
тєгрєг болно. Концерт vзэх бол талийна гэсэн vг. Сонирхоод тэр охин чинь мєнгє
гаргадаггvй юм уу гэсэн чинь юу гэж дээ гэдэг байгаа. Боломж муутай айлын
хvvхэд бол бодохын хэрэггvй юм байна л даа.
Хайрлаж дурлахад хvртэл мєнгє хэрэг болох юм даа. Єнєє цэвэр ариун, дахин
давтагдашгvй, анхны хайр хvртэл vнэтэй л байдаг юм байна.
Миний танил хvvхэн нэг залуугийн бичиг баримтыг цэгцэлж тус болсны хариуд єнєєх
нь баярласандаа хоолонд оръё гэж урьж хоёул Сєулд орсон юм байх. Гарахдаа танил
маань залууд би уусан архи дарсны мєнгийг нь тєлчихье чи хоолныхоо мєнгийг
тєлчих гэж. Сvvлд нь тэр залуу танилд маань би олон хvvхнvvдтэй уулзаж явсан.
Чам шиг шударга бvсгvйтэй ер таарч байгаагvй. Мэдээж би урьчхаад чамаар юу
боллоо гэж мєнгє тєлvvлэх вэ. Гэхдээ тийм vг сонсох сайхан байсан шvv гэж
хэлсэн гэсэн.
Хараад байх нээ эр эм хоёр хамт хоол идээд ч юм уу, юм vзчихээд хэрэв эмэгтэй
нь хоёулаа єєр єєрсдийнхєє мєнгийг тєлье гэвэл Монгол эр хvн нvд шууд л орой
дээрээ гарч юуны тvрvvнд ямар ориг гар вэ ч гэх юм уу, эсвэл чамайг яав л гэж
юун сvртэй юм матар чинь гэж бодож магадгvй. Хэрэв эр нь эмэгтэйдээ єєр
єєрсдийнхєє мєнгийг тєлье гэвэл Монгол бvсгvй ямар арчаагvй амьтан бэ гэж шууд
уурлах нь гарцаагvй. Бvр олны дунд онигоонд ч хийж магадгvй.
Бидний ойлгож, дадаж заншсанаар эрчvvл vргэлж найз бvсгvйчvvлийнхээ бvх зардлыг
даадаг. Єнєєх нь ч тэр залууг хєлсєє урсган мєнгє олоход ганц хуруугаа ч
хєдєлгєєгvй байж тэгэх ёстой мэт ханддаг, шаарддаг.
Гэвч мєнгєнд хоёр нvvр байдаггvй болохоор мєнгєтэй хvн хєгжмєє захиална гэдэг
шиг.эр хvн найз бvсгvйдээ мєнгє зарж хєрєнгє оруулах болгондоо ирээдvйд
хариугаа авна, хvслээ хангана, эрхэндээ оруулна гэсэн далд найдвар хvсэл тээж явдаг.
Vvнийг нь далимдуулж зарим хvvхнvvд эрчvvлийн єврийг тэмтэрч, халаасыг нь
хоосолдог нь нууц биш ээ.
Миний танил хvvхэн муусайн эрчvvлийг холдуулж ойртуулж, холгож новширч байгаад
жийх гоё байдаг юм гэж шулуухан хэлдэг байж билээ. Нэг блог дээр нэг хvvхэн
эрчvvлийг жаахан гоожуулж байгаад зайгаа барьчих нь зvгээр гэж байсныг санаж
байна. Ямар ч байлаа гэсэн ийм хvvхнvvдийг новш гэж хэлэхгvй гэж vv? Бvсгvй
хvнтэй найзалж дотносоход мєнгє хэрэгтэй байдгаас л зарим эрчvvл янханд мєнгєє
єгєх нь хямдхан тусдаг. Мєнгєє болоод цагаа хэмнэдэг.
Бvсгvй хvн vерхэж найзалж байхдаа найз залуугийнхаа мєнгийг хайрладаггvй бол
эхнэр нь болчихоод нєхрийнхєє мєнгийг хямгадаад явна гэдэгт би л хувьдаа
итгэдэггvй юм. Тєрєл л арилждаггvй юм бол.
Би бодохдоо хvн хvний мєнгийг єєрийн мэт хайрлаж, тvvнийг олох гэж гаргасан
хєдєлмєрийг нь vнэлэж, хvнд тєвєг учруулахгvй байх ёстой юм шиг.
Гэвч эргэн тойрноо харахад эр хvн эмэгтэй хvнийг хайрлая л гэвэл зардлыг нь
заавал даах ёстой, мєнгє олох ёстой, эхнэрээ тэжээх ёстой гэсэн ойлголт нэвт
шингээстэй байх юм даа. Бvр тэжээж чадахгvй юм бол яах гэж авгай авсан юм гэж
загнахыг нь яана.
Азаар Монголчууд маань дэлхийгээр нэг тэнэж нvдний ялгаа арилаад байгаа єнєє
vед соёл иргэншилтэй улс орны хvмvvсийн мєнгєнд хандах хандлага, vзэл бодол
биднийхээс шал ємнєє гэдгийг мэдэхээрээ нэг болсон Тэд хэлээд єгєх байлгvй дээ.
Эрэгтэй эмэгтэй хvн хамт хооллочхоод хэн нь мєнгєє тєлєх ёстой вэ?.
Ер яахаараа эр хvн эмэгтэй хvнийг хайрлаж хvндэлж эхнэрээ болгохыг тєлєє идэж
уухаас єгсvvлээд, автобус унаа, хувцас хунар, будаг шунх бvр дамскных нь vнийг
тєлєх ёстой гэж. Жинхэнэ монгол " гvндvvгvй " эр хvн болж бvсгvй
хvнийг хайрлах, энхрийлэх, дурлах, дээдлэх, баярлуулах сэтгэлтэй, хvсэлтэй
тєрсєн учраас уу?
Эр эм хvн эрх тэгш гэдэг гvйсэн биш бил vv? Юугаараа ялгаатай юм. Боовоороо юу?
Эх сурвалж: энд










16 сэтгэгдэл:
эмэгтэйчүүд давраа шаацан эрх тэгш байх гээл чарлаж чарлачаад үүрэг ээ тэгш байлгах гэхээр алингаа алдаа шаачина бүткү бүткү
Одоо жишээ нь эр эм хоёр хамт хонохоор боллоо. Үүр цайтал 4нтэй жаргалаа гэхэд бэлгэвчний мөнгөө 2 , 2-р нь хувааж гаргана. Тавдах бэлгэвч хэрэг болвол тавь тавин хувиар нь хувааж үнийг нь төлөх ёстой юм шүү дээ.
ugui odoo tegeed zaluuchuud uulzay uulzay gene tegeed hool idey l dee gej guina tegeed beer uuy l daa kino uzey l dee gej guij guichihaad emegteigeeree daalgah uu? naizuudaaraa yvjiigaa tohioldold bol tegeel idej uusnaa uursduul tuldug biz de....
Нэг найз маань ийм зүйл ярьж байсан юм саяхан. Тэр 3 охинтой айлын бага охин. Дороо нэг эрэгтэй дүүтэй. Аав ээж нь дүүд нь 20000 төгрөг өгвөл, манай хүнд 10000-г өгдөг гэж байгаам. Яагаад гэж асуувал дүү чинь эрэгтэй болохоор найз охиноо даана. Харин чи найз залуугаараа даалгана гэдэг гэжугаам. Юугсэн үгийн. Би л лав ууж идсэнээ өөрөө л төлөх ёстой гэдэг. эмэгтэйчүүд эрчүүд адил тэгш эрхтэй гэдэг мөртлөө юм хум үзэх болохоор эр юм байж даах хэрэгтэй гэсэн бодолтой хүүхнүүдийг бол майр гайхдаг. Жендэр этр гэж ярихаасаа өмнө ийм юмаа чигсэн боджаах хэрэгтэй гэж би боддын. Энэ миний л бодол шөө.
найз хүүхнүүд маань уулзаад суувал гарсан тооцоогоо хувааж хийгээд л гардаг. Аа харин хэн нэг нь би өднөөдөр даанаа гэсэн бол даалгаад л гардаг. кккк
Найз залуучуудын хувьд бол даалгах ч үе байна. Даах ч үе бас байнаа байна. Бас хэн нэг эрэгтэй өдрийн ч юм уу оройн хоолонд оръё гэж урьсан бол даалгах тохиолдол байсан. Гэхдээ л дотроо бол жаахан эвгүй байдаг юм аа.
Дандаа даалгаад амьдраад байж болохгүй шд. Мөн үү?
ЗАЗА ЧИМЭЭГҮЙ УНШИЛТ ХИЙЧИХЭЭд ГАРЧИЙ. еР Нь ТЭГЭЭд НЭГ Нь дААЧ ГЭХЭд НӨГӨӨХ Нь ГҮЙ ГЭХГҮЙ Л БАЙЛГҮЙ дЭЭ.
ААААН ХАРИН ЗААвАЛ ТЭГЭХ ЁСТОЙ ГЭЭд ТЭНЭГТЭЭЭд ЗОГСОООдИЙвАЛ ТИЙМ ХҮМҮҮСТЭЙ УУЛЗААд БАЙХ ШААРдЛАГА БАС БАХГҮЙ Шд
гүүүүээ мөн үнэн хэлжээ.
энэ эмэгтэйчүүдэд цалингаа дарж хэлж баймаар юм байгааншдээ.
taalagddag zaluutaigaa uulzuul daalgaad bh sonirholgui bdiinmaa yagaad gevel nadad bas taalamjtai bdag bolohoor... zugeer l neg oroin hool ene terd bol zeregtsej mungu gargaj ireel tenegteed bailtai bish
zaluu evgui baidald orno biz de
Зэрэгцээл гаргах тэнэгтэлт гэж үү? Би тэгж бодохгүй л байна. Гэхдээ өөрийн бодол өөртөө зөвөө зөв.
gui e mun goyo bichsen bnaaa kkk dandaa daagaad eswel daalgaad bh hetsuu shde shuud tus tas bsn ni deer sanagddiin
manai 1 nztai ulaan tsaim uulzay gej uulzchihaad daalgah geed bdag neg zaluu taarsan gesen tegj onigootoi zan gargasnaas uulzahgui bj bolii sh de.... yr ni tegeel hentei yvj bgaagaas l shaltgaalna biz de
Германд байсан бол тэр тусмаа аргагүй л дээ.
Ер нь Монгол Орос 2-т л эрэгтэй нь даах естой гэсэн нэг тийм үзэл тогтчихсон болохоос уг нь бол 50% 50%, эсвэл ээлжилж дааж болох шүү дээ.
Хэрвээ чамайг болзоонд урьж байна гэвэл эрэгтэй нь дааж болох л юм, хэрвээ 2-ла цагийг сайхан өнгөрүүлье санаа оноо байна уу гэвэл 2-ла л хамтдаа төлөөд л явах хэрэгтэй гэж боджийн. Үнэхээр санал гаргаад өөрөө хоолонд урьж байна гэвэл хааяа нэг даалгах бол зүгээр л байх.
Хэрвээ 2-лаа хоолонд орье гэхэд та тухайн үед мөнгөгүй байвал яанаа надаа одоогоор мөнгө алга би чамайг дараагийн удаа дааяа ч гэдэг юм уу тийм байхад зүгээр ээ. Хэн хэндээ таалагдаад л болзож байгаа юм чинь тийм биз дээ эрэгтэй нь өртэй юм шиг байх ёсгүй л дээ. Тэр үзэд бодол монголд өөрчлөгдөх байлгүй дээ. Гадаадад сурч боловсорж ажиллаж байгаад ирсэн хүмүүс бүгд л тийм болсон байдаг шдэ.
Хэрвээ эмэгтэй нь мөнгө тааруу байдаг бол эрэгтэй нь сайн лураараа зүгээрээ би дааяа гээд байж болох л доо.
Yag uunees chin bolood l odoo hurtel minii sanhuugiin baidal saijrahgui bga shd. Odoo yadag yum bilee, er ni bolzoond yavahaa bolichdog ch yum bilyy l gej bodoj bn
би тэгж даалгаж дааж үзээгүйээ. залуутайгаа анхнаасаа хувааж төлдөг байсан. одоо харин данс нэгтэй болчоод өөр болсоон
Бүгдэд нь нэг бүрчлэн хариулах гэхээр бичлгэгээсээ их юм болохнээ. Бичсэн сэтгэгдэлүүдийг уншаад явхад санаа бол ерөнхийдөө нийлээд байнаа.