Хүн зодсоноо
бичихгүй зодуулсанаал бичий да. Бодоод байсан дандаал зодуулж байсан юм байна.
хэхэ /дараа зодсоноо бичнээ... гэчижээ
бас/
Арван жилд 5
дугаар ангид байхдаа нөгөө ангийн нэг бандитай зодолдох болов оо. Угтаа бол би
биш манай ангийн нэг банди одоо намайг зодсон гэх бандитай зодолдох байсын.
Гэтэл манай ангийнхан наадах чинь дийлэхгүй ангийн нэр сүр унагана ухааны юм
яриал намайг зодолдуулах болов оо хөөрхий.
Би ч яахуу тэгээл
дотроо инээд хүрээл зодчих байх ухааны юм бодоол хамаг хөдөлгөөнөө дотроо төлвөлчихсөн
яг л гимнастикчин дотроо бүх хөдөлгөөнөө эхнээс нь дуустал яг таг цээжлээд хийх
үзүүлбэрээ дуусгадаг шиг.
Төлөвлөсөн
хөдөлгөөн нь юу гээч: Эхлээл аймаар өндөрт яааа гэж үсэрч гарч
ирээл цээжин дээр нь өшиглөн хойш нь нисэлттэй унагах босч ирэнгүүт гүйж очин тохойгоороо элэгрүү нь зохин хэггг,,,,, гээл
тонгойнгуут нь зангидсан гараараа тас
тас хийн хамар болон төмсөг рүү нь зохих байлаа. Үндсэндээ ийм хэдэн зохилт
хийсний дараа би дийлэх болуу гэж төлөвлөсөн байв.
Хэрэв зодоон
дуусахгүй бол хамгийн сүүлийн зохилт болох Чингисийн завчилт хийн дуусгана гэж
бодож байв бас ч үгүй зодсоныхоо дараа хэлэх үгээ бодсон байлаа *үүнээс хойш
миний нүдэнд битгий үзэгдээрэй гэж*. Хаха
Иймэрхүү хүүхдийн
санаа гарган зодолдох болов оо.
Зодоон ч эхлэх
болов. Дотроо бол бүх хөдөлгөөнөө хийж
дийлснийхээ дараах өөрийгөө хийсвэрлэн хараад байдаг.
Яаа гээл үсэрлээ… тэгсэн тасс гээл нүдэнд баахан тэнгэрийн од харагдаал явчив /хаха/. Ингээл төлөвлөсөн бүх зүйл талаар болж бичлэг дуусав.
Төгсгөл нь
ойлгомжтой юмыг цааш үргэлжлүүлээд яахав гэж бодлоо хэхэхэ.










10 сэтгэгдэл:
Хахахха Бодсоноор болдгүй хорвоог яалтай кккк
хаха хуучин цагт сайхан байжээ хүмүүс тойруулж байгаал тулна айн тэгээл навсайтлаа зодоо хийчээл яваад өгдөг цагдаа шүүх ч гэж нооёорохгүй айн одоо хэцүү цаг иржээ
yamar xuurxun bichee we?
taalagdlaa, unshij bxdaa ineelee gj..........:-)
кккк чи гэдэг хүн чинь харин хөөрхөн паянлаг гаруу гүү юу хахаха
Өө тийн үүнээс хойш чааг би нинжа ингэж нэрлэнээ хө кикикикики
FC - яахын бэ!
Яадын бэ гоё шдээ кккк Блиц анкет:
Нэр:Нинжа
Хэлэх дуртай үг: Би оёдол нь задарсан мишок
Мэндлэх хэл: Яааа яааааа
Хийх дуртай зүйл: Зодуулах /зодолдох биш/
Дуртай кино: Нисдэг л бол бүх кино гоё хахаха ингээл даапаалаад байхгүй юу тээ ккк за за наргисымаа юу гэж муу найзыгаа тэгж байдын.
FC яаа яаа /хэхэ/- Юутайч цахим ертөнцдөө нэг найзтай болсондоо баяртай байна.
Зүгээр шдээ хө энд бүгд л чиний найз шүү дээ гэхдээ би хамгийн эхний найз чинь болы тэхүү ккк
хаха хүүхэд насны дурсамж санаанд орчлоо.