Ай хөөрхий
хорвоогийн өдөр хоног өнгөрсөөр л…
…Төдийгөөс өдийг
хүртэлх амьдралаас авч чадаагүй тэр аз жаргалыг
Мөнхөд орших
ирээдүйгээс олж авна гэж итгэж найдсаар…
Цаг хугацаа явсаар л чаг чаг чаг…
Өдөр хоног
өнгөрөх тусам зуурдын биш заяны чамтайгаа учрахыг улам ихээр өөрийн эрхгүй
хүсээд байх юм.
Нар жаргаж мандахын жаргалыг биш сэтгэлийн жаргал, үүрдийн догдлолыг хайсаар, хүлээсээр...
Бүх л оюун санаа
бие сэтгэлээрээ хайрлаж бас хайрлуулмаар.
Романтик болзоонд
явж, намуухан хөгжмийн аянд хоёр биендээ эрхлэлдэн нялхармаар.
Хотынхоо гудамжаар хөтлөлцөн алхаж, чангаас чангаас тэврээд уруул дээр нь удаан зөөлхөнөөр үнсмээр.
Хүн болгон тэр л
сайхан гэгээлэг бүхнийг мөрөөддөг ч яагаад чи, би, бид хоёр тэр сайхан хайр
дурлалтай учрахгүй байна аа.
Хоёр өөр зүрх, хоёр өөр ертөнцийг нэг тэмүүлэлтэй болгоно гэдэг амьдралаас суглах азын сугалаа ч юмуу.
Ай хөөрхий оюун
санааны хийсвэрлэл дэх хүсэл мөрөөдлийн дээдийг бодитоор олж бий болгоод...
Хязгааргүй
тасралтгүй үргэлжлэх цаг хугацааны үргэлжлэлээс
мөнх үүрдийнээр тасдан аваад хаа нэг тийшээ огторгуйн дундах диваажингийн аралруу одох юмсан.
Алив найз минь надруу нэг хараад сайхан инээмсэглээч…











17 сэтгэгдэл:
:)
Сайхан бодол болоод бичлэг. :)
Хязгааргүй тасралтгүй үргэлжлэх цаг хугацааны үргэлжлэлээс мөнх үүрдийнээр тасдан аваад хаа нэг тийшээ огторгуйн дундах диваажингийн аралруу одох юмсан.
╬ Үлэмжийн чанар ╬ :D
МЭС - Tnx
Света :)
ямар сайхан бичээ вэ. нэг л өдөр чамруу нэгэн хүн инээмсэглэлээ илгээх болноо.
жич:ингэхэд энэ нил ногооноо өөрчилнө гэсэн яав?
нокиа (зочин) уг нь үндсэн бичлэгийн ар тал нь ногоон байсныг цагаан болгосон шдэ. Тэгэж байгаад..
Хязгааргүй тасралтгүй үргэлжлэх цаг хугацааны үргэлжлэлээс
мөнх үүрдийнээр тасдан аваад хаа нэг тийшээ огторгуйн дундах диваажингийн аралруу одох юмсан.
ene heseg goy ym bas zurag
эээх миний ойхгүй зүйл байна
Ма найз чинь одоо ганцаардаад галсраад байгаамуудаа айн зүгээр шдээ эрх чөлөөний энэ сайхан үнэрийг мэдрээч хө найзтайгаа хамт мэдрэх юм уу кккк
Надаас эрх чөлөө аз жаргал инээд баясал үнэртэж байна шдээ хахаххаа жааханыг авуул ав яахав чамд бол үнэгүй өгчий шдэээ хэхэхэ
fc - ганцаардаад галсраад байсан зүйлгэй ээ хө. Надад тэр үнэртээд байгаа зүйлүүд байнаа байна.хэхэ Badmaa баярлалаа
sanasaar - хэхэ юуг нь тэрэв. :)
goy bichjeee haaya ingej bodoh uy bnaaa bna
сайхан л юм байна.
би ийм гоёоор хэлж чадкуу ч яаааг л ийм юм бодоол яваадайсийн... загтнасан газар маажив.. сайхан боллоо кккк
goy bichjee suuliin hesg buur goy yum bn
гоё :)
яасан гоё юм бэ би ч гэсэн тэгмээр л байна ш дээ. Ер нь бүгд л дотроо мөрөөддөг байхаа тэ.
Seegii - тэх. хэхэ