Миний хувьд доорх реклам шууд сэтгэхүйд минь нөлөөлж чадсан, тэр ч бүү хэл үзээд үнэр нь мэдрэгдэх шиг болсон үнэхээр гайхалтай хийсэн реклам.
Манай телевизүүдээр чанартай чанаргүй есөн шидийн рекламууд их гарах юм. Тэдний эгнээнд заримдаа дэндүү муу хийцтэй дүрстэй текстэн зар гэмээр юмнууд явж байх юм. Зүгээрчгүй ганц минут нэвтрүүлэг яваад л хоёр минутын реклам залхамаар.
Нэг талаасаа реклам хийлгэж зацуулна гэдэг өртөг өндөртэйч нөгөө талаасаа бизнесменүүд юмыг уран сэтгэмж хийсвэрлэлээр биш бодит өнцөгөөс хардагтай холбоотой болуу.
Үнэхээр рекламанд их мөнгө цацаж дажгүй хийлгэсэн дахин дахин үзээд уйдхааргүй рекламууд байнаа даанч тэдгээр реклам нь эрүүл мэнд болоод нийгэмд асар их хор нөлөө учруулагч нөгөөл архи, тамхи үйлдвэрлэдэг хэдхээн томоохон компаны реклам.
Мэдээж дээрээс нь үүрэн телефоны дөрвөн оперотор компаны рекламуудыг мартаж болохгүй.
Үнэхээр дажгүй рекламууд хийдэг ч заримдаа өмнөөс минь телевизийн суваг солиод өгж байгаа мэт ээлжлээд гараад байх нь ядаргаатай.










4 сэтгэгдэл:
Эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэгсэлийнн рекламыг хоол идэж байхад “халихгүй шингээдэг“ энэ тэр гээд түүн дээрээ нэг юм бөнжигнүүлж энэ тэр үзүүлэхээр надаа бас эвгүй санагддагаа.
Тийн шдээ нээх сонин сонин реклам байнаа байна.
Тэр эмэгтэйчүүдийн хэрэглэл дээр таньд сэнгэнэсэн мэдрэмж төрнө гэж яадын. САЛТААНААС СЭРҮҮ ТАТНАА ГЭЖ...
Нэг л рекламыг ар араас нь залгуулж гаргадаг нь их залхаадаг. Редактор нь гар хангалга хийгээд байгаа юмуу хайшаа юм.
МЭС - Сувагаа соль. Гэхдээ сольсон ч дахиал тэр суваг дээр нь гарч байх магадлал өндөр л дөө. кккк
Анчин - харин яадын бол хэрэглэж үзээгүй болхоор мэдэхгүй юм хаха.
Эрдэнэ (зочин) - Хаха гар хангалга магадгүй шүү гэссс.