За байз сүүлийн
үед нөхөртэй болох талаар их бодох боллоо нас маань ч аль хэдийн болчиж яадаг
юм билээ. Уг нь олон сайхан залуучууд үерхий, хамтдаа амьдаръя гэж миний
амьдралд зөндөөл орж ирсэн гэвч ЧИ.
Чи намайг санадаг
болвуу миний талаар ямар бодолтой явдаг юм болдоо юуг нь ч мэдэхгүй байж би гэж
хүн чамайг хүлээгээд л... Би чамайг
дотроо ямар их удаан хүлээж, хайрлаж байна гээч чи минь мэддэг болвуу. Тэр нэг
өдөр чамтай танилцсанаас хойш ганцхан чамайг л боддог хардаг болждээ. Найз нь
яахвээ болж л байна ганцаар тэгээд явж л байна даа. Заримдаа найзынх нь итгэл
алдрах юмаа чамд. Өдий болтол ганцаараа явна гэдэг бүсгүй хүнд хэцүү юм байна ш
дээ.
Сүүлийн үед найз
нь өөрийн эрхгүйл хэн нэг залуугын энгэрийг тэвэрч өвөрт нь эрхлэмээр санагдаад байх юмаа гэвч чи!, ЧИ
гэж хүн сэтгэл зүрхэнд минь байгаа болохоор зүрхлэхгүй юм яахын бэ би одоо
.....! Чи минь юуч хамаагүй нэг зүйл хэлээч найздаа хаях юм бол найзыгаа
яг л одоо хая! хайрлах юм бол найзыгаа яг л одоо хайрла! сэтгэл минь хоосорч зүрхэнд минь үрчлээ суугаагүй
дээр минь.
Ганцхан чамд л
анхны гэсэн бүхнээ зориулах юмсан гэж бодсоор хамаг залуу халуун нас маань
зөвхөн чиний талаарх мөрөөдөл дурсамжтай урсаад одож, өөрийн эрхгүй нүдэнд минь
нулимс цийлгэнээд чамд гомдоод байх юм хайран залуу нас, хэзээч дуусашгүй
дундрашгүй гэж бодож байсан зүрх сэтгэлийг минь аваад одсонд чинь.
Өчигдөр нэг найз
маань маамуутай болоод найз нь эргэж очоодоо, гэртээ эргэж ирээд зөндөөл
бодлогшрон сархадтай нөхөрлөн сууж байгаад унтаад өгчээ. Гэхдээ өглөө их л аз
жаргалтайгаар сэрлээ. Найз нь чинийхээ хүүг төрүүлчихсэн гурвуулаа их л аз
жаргалтайгаар амьдарч байна гэж зүүдлээдээ хэхэ. Зүүд биш байсан ч болоосой.
Жаахан байхад
сайхан байждээ үргэлж энэ хэвээрээ байх юмшиг бодож явдаг байж аавдаа эрхлээд
л... Аав маань байсанч болоосой доо миний муу охин чинь бусдыг хайрлах л гэж
төрсөн юм гээд л тэврээд духан дээр минь үнсдэг байж билээ. Хүүхэд насандаа эрхлэж байсан шигээ дахиад
нэг ч гэсэн үнэрийг нь үнэрлээд энгэрт наалдаад тайван гэгчийн суухсан.










23 сэтгэгдэл:
goy bichsen bna lag zovlogoo ogoh gesen chin door ni zohiov ged bichsen bdag bna sshd
Би чамайг эр юм байх гэж бодоо лайсан шд хэхэ
uuu ymar soniniin unen l ym bh gej bodool unshaad bsan chini
bi ch bas eregtei l gej boddog bsan sh de... neg tiimerhuu S&I-tai bichdeg sh de
МЭС, Гана8 BDM - хэхэ би эрэгтэй хүн шүү. Энэ бичлэгний доор нь би эрэгтэй
хүн гэдгээ тодотгож бичих гэж байгаад болчьчихсон юм гэхдээ сая засаад доор нь
бичээд оруулчлаа. Одоо андуурахгүй байхаа ккк.
Чи эрэгтэй гэдгээ яаж батлах юм бэ. аан. ккккк. Батлгааг чинь харж байж л итгэнэ дээ. ккккк
валай мондинууд вэ
Эрэгтэй хүн бол ээмэгтэй хүний асуудалыг яасан айхтар мэддэгийн эсүүл хэн нэгэн хүн чамд ярьсан юм уу. Би гайхаал уншаал гайхаал гарлаа даа
хэхэхэ сайхан хийсвэрлэжээ
энэ урсаад байгаа дуртай хуудсууд чинь гое юмаа
минийхийг гое хийсэн байна тэнкс
нээрээ. эрэгтэйм байж айгүй гүнзгий мэдэрч, сайн мэдэж бичиж дээ. яаааааг л эмэгтэй хүн байна даааааа гэжжжж
Хүйсээ солиулах төлөвлөгөө бий юу?
аанхан бас нэгэн судлаач уу хууртана ч гэж байхгүй шуу даа айн
юун сүрхий бичсэн юм бэ?
би эрэгтэй гээл бодоолийсон чинь чи эмэгтэй хүн шиг юм бичээд бүүр толгой эргүүлчлээ...
Давка.чиний толгой угаасаа эргүү биздээ. Нээх их бодсон хүн.
өө нэг мэдэхэд нээх мундаг хүн гарч ирээл юу юугүй дурлуулаал юу юугүй маамуутай болоол тэгээл амьдраал явчихдаг юм дооо
Stormy - Тэгэж байгаад нөгөөдхөө үзүүлнээ гэссс хахаха
Bolduush - валай валай.
Barbie - Гүэ харин ингээл төсөөлөөл биччихлээ хө хэхэ.
SUNShine® - жа баярлалаа.
Ицми - Баярлалаа. За байз яаж эрэгтэй гэдгээ мэдүүлдэг юм билээ Намайг Дорж гэдэг гээл байхгүй юу ккк
Эрдэнэ (зочин) - Байхгүй байхгүй юу гэждэээ кк.
tsoomoo - судлаач бишээ биш. хэхэ
Болор-Эрдэнэ - Баярлалаа.
Давка (зочин) - хэхэ харин тэгээд бодчохвий гэж бодоод доор нь
эрэгтэй гээд засч оруулаад.
Гоймон (зочин) - ингэж болохгүй байхаа
шинэ ээж - өө харин тийн нэг мэдэхэд тэгээл явчих байхдаа.
Ёооо яг уншаад шоконд орох гэж байна шдээ хэхэхэхэ төгсгөлд нь ирээл ойлголооо хэхэхэх эмэгтэй байсымуу гэх гэж байлаа шдээ хахахах юун аймээр нүдэнд харагдтал хийсвэрлэдэг юм бэ.
өө чи истоо хэнд ч битий хэлээрээ гэжийхад бүүр бичлэг болгоод хамаг нууц задалцан байшд хм... :-)
ямар айхтар мэдрээ вээ
Хахаха...Би андуурцан суужийлаа...
Уран сэтгэмжтэй юмаа.Би бас уул нь эхлээд эрэгтэй гэж боджийсийн.Тэгсэн юу билээ гэж бодлоо шүү.хэхэ
emegtei hun bichchiheed medegchij magadgui geed eregtei geed bgan bishuu