Анд минь би чамд баярлаж явдаг юм
нэгэн зангаараа байгаад чинь, хүсэл сэтгэлээрээ анд
чи хүн бүхнээс илүү сайхан гэдгийг найз нь мэднэ. Хажууханд минь байгаа мөртлөө анд чамаар дутах шиг,
хар багаасаа нөхөрлөсөн болоод тэгдэг биз тэгтлээ их тасаж анд чамд. Энэ л
биеийн минь нэг хэсэг нь болж анд минь чи.
Найз нь
боддог юм анд найз гэдэг насан турш ханилах ханийн минь дараа орох агуу их
нөхөрлөл юм гэж. Санаснаар болдоггүй
хорвоог өөрийн зоргоор болго гэж надад заяасан ч юмуу сайн анд чамайг.
Гарын арван хуруунд элбэг чөлөөтэй
багтах цөөхөн хэдхэн анд найзтай хүн.
Хүндэлж, хайрлаж явдаг хүмүүсийн маань тоонд анд чи байдаг юм шүү.
Найз нь та нараараа бахархдаг.
Өнгөрсөнд
ч чи миний анд байсан одоо ч чи миний анд ирээдүйд ч чи миний анд байсаар байх
болно АНД МИНЬ.
Ирэйдүүд
учрах сайн анд минь найз нь чамаар дутаж бас чиний орон зай өгүүлэгдэж байна….
Найз нь
хүнийг гадаад дүр төрх, өмссөн зүүснээр нь хэзээ ч голдоггүй юм харин хүн
чанараар голж шилдэг юм. Энэ хорвоод амьд яваа цагтаа хүн чанараа
гээхгүй амьдрах нь чухлаас чухал, магадгүй хүн болж төрсний утга учир ч байж
болох юм гэж боддог болоод тэр биз.










3 сэтгэгдэл:
Салшгүй сайн нөхрийнхөө сайн үйлийг магт, муу үйлдлийг шүүмжил. Тэгэхдээ нөхрөө ганцаар байх үед нь нүүрэн дээр нь буруушаа, нүүрнээс далд нийтийн өмнө магтан сайшаа. Найз нөхдөө бусдын шүүмжлэлээс хааяа ч гэсэн хамгаалж бай. Түүний бусдад үлгэр дууриал болсон занг нь онцлон хэлж, ямар сайн хүн болохыг нь хүмүүст хуучил. Андууддаа :)
Найз гэдгийн нөгөө утга нь хүнийг үнэгүй ашиглахад оршино.
Паах энэ Эрдэнэ зочин ямар муухай хүн бэээ.Зарим нэг хүмүүс ингэж боддог л юм бхдаа.сонин юмдаа.