Чамайг харалгүй
өнгөрсөн хоёр хавар, чамтай зугаалаагүй ард үлдсэн хоёр зун, чамайг дэндүү
ихээр өгүүлсэн хоёр намар яасан ч хурдан өнгөрөв удахгүй чихүүн хүйтэн өвөлийг
ариухан гэгээлэг, төгс төгөлдөр гоо үзэсгэлэнгээрээ анх миний зүрх сэтгэлийг
дулаацуулан гэрэлтүүлсэн тэр мөнгөн өвөл айсуй...
Гадаа цас хаялж
жавар хургаад цаанаал нэг хүйтэн байна гэхдээ даараагүй ээ зүрхийг минь хамаг
сэтгэл санаатай минь хамт дулаацуулсан чамайг анх харсан тэр л өвөлийн өдөр шиг
үргэлж дулаахнаараа байна. Гэхдээ сэтгэл минь чамгүйгээр хоосон, зүрх минь
ганцаар. Чи үргэлж миний дотор хамгаас дүрүүнд бодогддог.
Найзад нь олон
сайхан бүсгүйчүүд дэндүү сайнаар хандах юм, сайн нь ч байна саар нь ч
байна гэхдээ найз нь дэндүү энэрэнгүй,
зөөлөн, тайван, өрөвчхөн сэтгэлтэй хүн юмаа. Нэгэнт л хэн нэгэнтэй нь ханилан
суухгүйгээс хойш айлын хөөрхөн охидыг гомдоогоод өөртөө тасгаад яахав гэж бодох
юм. Найз нь бүсгүй хүний нулимсыг харж дэвчдэггүй юм өөрийн эрхгүйл өр минь
зүсэгдээд байх шиг санагддаг болоод тэднийг өөртөө ойртуулахгүйл явна. Гэхдээ...
Бие минь ганцаар
удаан явна гэдэг хэцүү юмаа хэзээч юм мэдэхгүй чамтай ахин учрах итгэлийн үзүүр
тэр ирээдүйгээс уучлал гууя. Найз нь найз охинтой болсон бие биендээ таалагдаад
л тэр гэхдээ тэр надаас, би тэрнээс нэг л өдөр явна гэдгийг хэн хэн маань сайн
мэдэж байгаа, бас ирээдүйд ахиад хэнтэй ийм байдалтай явах юм болдоо мэдэхгүй.
Найз охинтой биш ганцхан амьдрах энэ л насандаа сэтгэлийн угаас чин сэтгэл зүрхээрээ
хайрлаж байгаа чамтайл би ханилан жаргамааар байна.
Заримдаа найз нь
харамсах юм хэрэв чи бид хоёрын зүрх нэг зүрх мэт зохилох тавилан байгаа бол бид хоёр их л юм алдаж байна даа хэзээч эргэж бий болгож чадахгүй хайран
сайхан цаг хугацаа, алдсан хугацаатай эн тэнцэх тэр л энгийн мөртлөө агуу
сайхан аз жаргал бүхнийг. Гэхдээл оройтоогүй байна хамтдаа бүхнийг эхнээс нь
өөрсдийн хүсэж мөрөөддөг тэр хамтын нэг тэмүүлэлт амьдралыг бий болгоход.
Эр хүн ч бай
бүсгүй хүн ч бай хэн хэнээ хайрлахгүй, халамжлахгүй хүндлэхгүй бол хайр үгүй
магадгүй биесээ үзэн ядаад л дуусах байх хоёулаа зүгээр л бие биенээ байгаагаар
нь хайрлылдаа! Хэдий цаг хугацааг алдсан ч бас дахин алдах
цаг хугацаа байсан ч тэр бүгдийн цаана чамайг хайрлах миний хайр чамайг хүлээж
байх болно...










17 сэтгэгдэл:
ene odoo zohiol uu esvel amidralaa biche yu
Ер нь тэгж олон юм бодож байхаар нэрсүүдийг нь бичээд л сугалаа татах хэрэгтэй. Азгүй хэрэглэгчид шууд тодроод л ирнэ. Хамаагүй хүүхнүүдийг голж шилж байж өөрөө хэн нэгний эхнэр нь болчихов доо.
Бас нэг юм асууя, энэ хаанахын нутгийн аялгаар бичээд байна аа?
aagii (зочин) зохиож бичсэн зохиолоо.
Эрдэнэ (зочин) энэ бичлэг Нас маань яваад сүүлийн үед яаж нөхөртэй болдог юм билээ гэж их бодох боллоо... үүний нөгөө хувилбар маягаар зохиож бичсэн бичлэгээ. Аан бас заримдаа алдаад биччихддэг юмаа
Ке ке, албаар тэгж бичсэн шүү. Наргиа.
хальт анхны хайр сануулатахийн хэхэ
sanaand bh ongorson odruddee ochmoor sanagdlaa
өөр хэн нэгэнд алдхаасаа өмнө түүнийгээ өөрийн болгоорой... ийм хйртай байж алдвал харамсалтай байдаг юм билээ...
orshikhoo - хэхэ заримдаа хуучнаа дурсах сайхан шүү.
Бдм - аан.кк
erika - Ер нь бол тийм гэхдээ зохиомол билэг.
худлаа шаахымаа нээрээ
Юм бодогдуулахаар л бичиж дээ. Би л нэг ийм захиа бичихээр болоод байгаа байх даа... Цаг хугацаа гэж ...
Зочин харин дхх
nuudelchin_mgl (зочин)- захиагаа бичээд надруу явуулчаарай хөө энэ хажууд урсаад байгаа хэсэгт мэйл хаяг байгаа шүү хэрэв захиа ирвэл анхны ирсэн захиа болно их баярлана шөө
гоё бичсэн байна
За за..... би чамаас энэ үгийг чинь л хүлээгээд байсан юмаа ийм удаж байж хэлээд байхдаа яадын хэхэхэхэ
nice one :)
ёооо тийм блгүйдээ.Зохиол гэхээр нь санаа амарлаа шд хэхэ.Чарлан чарлан уншлаа.Ямар гоё бичдийн бээ
kkk. hamag yum sanuulchihiin zugeer.
гэхдээ л гоёийн....