2010 оны анхны
бичлэгтээ 10 афоризм маягын юм биччихлээ.
1. Жинхэнэ Хаан
хүн өөрийгөө хэзээ ч Хаанд өргөмжилдөггүй юм, Хаан хүнийг ард түмэн нь хаанд өргөмжилдөг юм учир нь тэр жинхэнэ Хаан
болоод л тэр.
2. Тухайн хүнийг
тухайн агшин дахь үйл хөдлөл, үг яриагаар нь шууд дүгнэж болохгүй.
3. Гүн мунхаг
хүмүүн болвоос атаач чөтөөч байдаг билээ, Эерэг ухаант хүмүүн болвоос
ямагт хүнлэг, ёс суртахуунлаг байдаг
билээ.
4. Энэ орчлонд
хэрхэн амьдрах нь тухайн хүнээс хамаарах ч амьдралд цөөхөн тохиох алтан
боломжуудыг цаг тухай бүрт нь мэдэрч
ашиглаж чадваас тэр хүмүүний нэр алдар бусдаас илүүтэйгээр түүхэнд мөнхөрөн
үлдэх билээ.
5. Ихэнх суут
хүмүүсийн нэр алдарыг амьд ахуй байхад нь бус өнгөрсөн хойно нь л дурсдаг амьд
ахуй байх үед нь түүнд маш олон өрсөлдөгчид байдаг тэд нэр алдарын төлөө биесээ
үгүйсгэдэг гэвч эцэст нь суут хүн нь түүхэнд мөнхөрөн үлддэг.
6. Аливаа төгс
төгөлдөрийн өмнө хүний оюун ухаан ямагт сөгдөн биширдэг бөгөөд энэ нь хүн
төрлөхтөний хамгийн том сул тал мөн юм.
7. Үхэл бол аливаа нэг тайлагдашгүй, үгээр хэлж
боломгүй зүйлийн эхлэл эсвэл төгсгөл биш.
8. Хязгааргүй
тасралтгүй үргэлжлэх орчлон ертөнцийн уудамд мөнхөд орших амьд эсвэл амьгүй
биет гэж үгүй харин үл ойлгогдох энэ хязгааргүй сансар огторгуйн уудам өөрөө
мөнх оршихуй мөн.
9. Хүсэл, мөрөөдөл нь тухайн хүнийг амьдралд
дагуулан хөтлөх бүдэг зам нь болж өгдөг.
10. Хүн болгон адил биш учраас хүмүүний хорвоод
сайхан, муухай бүхэн холилдон байдаг.
United words of Chee***










6 сэтгэгдэл:
Энэ зарчимаа баримтлах уу цаашдаа.
Бага ярь, бүр бага бич. Гэж хэн нь хэллээ, нэг мундаг нь хэлсийн шүү.
Хязгааргүй тасралтгүй үргэлжлэх орчлон ертөнцийн уудамд мөнхөд орших амьд эсвэл амьгүй биет гэж үгүй харин үл ойлгогдох энэ хязгааргүй сансар огторгуйн уудам өөрөө мөнх оршихуй мөн.
uuntei bi sanal niilehgui bna,
bid bugdeeree munh
яаа... аймар байшд...уншаад зэрлэг ухаантай залуу төсөөлөгдөв... бас бодлогшронгуй харцтай нтр ккк
HERO - Бага балчир байхад бодож итгэж явсан зарим зүйл өдий өндөрлөгөөс хархад өөрчлөгдөж өнөөдрийн энэ бичсэн зүйл тодохрой хугацааны дараа өөрчлөгдөхийг үгүйсгэхгүй энэ хорвоод чинь амьгүй зүйл хүртэл цаг хугацааны эрхээр хувьсан өөрчлөгддөг шүү дээ. Туйлын зүйл гэж үгүй гэж хэн нь хэллээ дээ.
Anime - миний хувьд энийг нийтлэж болох хамгийн боломжит газар нь энэ юм. бага ярьж ихийг хий гэдэг биздээ гүү билүү санадаггүй ээ. Блог дээр бичиж л юм оруулахгүй бол бас болохгүй нь байна ш дээ. Нэг талаараа хүмүүс чинь хоорондоо ярьж байж, бичиж байж, шүүмлүүлж байж хөгжинө шүү бас.
аав - Магадгүй ээ санал нийлэхгүй байж болно өөрийн бодлоо бичсэнийг чинь хүндэтгэж байна. Бусадтай нь санал нэг байна гэж ойлгож болох уу
erika - ккк зэрлэг ухаантай залуу төсөөлөгдөв гэдэг чинь хэт магтсан, ахадсан үг байнаа. Харцны хувьд бол янз янзаараал байна даа.
1. Жинхэнэ Хаан хүн өөрийгөө хэзээ ч Хаанд өргөмжилдөггүй юм, Хаан хүнийг ард түмэн нь хаанд өргөмжилдөг юм учир нь тэр жинхэнэ Хаан болоод л тэр.
ЧИ ӨӨРӨӨ ӨӨРИЙНХӨӨ Л ТӨЛӨӨ ҮЙЛ ХИЙХГҮЙ БОЛ ӨӨР ХЭН Ч ЧИНИЙ ТӨЛӨӨ ХИЙХГҮЙ гэж боддын би
7. Үхэл бол аливаа нэг тайлагдашгүй, үгээр хэлж боломгүй зүйлийн эхлэл эсвэл төгсгөл биш.
ҮХЭЛ ГЭДЭГ БОЛ БИДНИЙ ХУВЬД ХЭЗЭЭ Ч ТАЙЛАГДАШГҮЙ НУУЦ. УЧИР НЬ БИДНИЙ ХЭН МААНЬ Ч ЭНЭ ЗҮЙЛИЙГ ЧУХАМ ЮУ БОЛХЫГ ҮЗЭЭГҮЙ. гэж бас боддын
2. Тухайн хүнийг тухайн агшин дахь үйл хөдлөл, үг яриагаар нь шууд дүгнэж болохгүй.
ХҮН ӨӨРИЙГӨӨ ХЭН БЭ? ГЭДГИЙГ АЛХАМ ТУТАМД ҮЙЛ ХӨДЛӨЛ БОЛГОНДОО ҮЗҮҮЛДЭГ гэж бас боддын
ккк зазаза ингээд дуусгий дөөө. эрдэмтдийн өөдөөс сөрнө гэдэг тэнэг хүний л хийдэг ажил байх / гээд нэг өөрийгөө нойлолчий /