Блогтоо нэг
ангилал нэмхээр шийдлээ. Ангилалын нэр
Мэлмийг
тань баясгаж
Оюуны тань
цангааг тайлна
Ийм нэртэй ангилал нэмж буйн учирыг тайлбарлъя
Энэ ангилалдаа зөвхөн өөрийн мэлмийгээр уншиж оюунаараа тунгаан байж
хамгийн сайн бичигдсэн гэж бодож байгаа блогчин нөхөдийн бичлэгийг тухайн
бичсэн блогчины нэр, блогын холбоосыг нэн тэргүүнд дурдан байж бүрэн эхээр нь
нийтлэх болно.
Таны бичлэгийг өөрийн блог дээрээ нийтлэнэ гэдгийг та бичлэгийг тань
хулгайлж байна гэж бүү бодоорой харин таны бичлэгийг унших ахуйд бишрэх сэтгэл
өөрийн эрхгүй төрж тухайн бичлэг, оюуныг тань хүндэтгэж байна гэж ойлгоорой бас
энэ сайхан бичлэг, ухаант оюунаас тань урган гарсан үгс тань тухайн нийтлэгдсэн
цаг хугацаандаа хэдхэн хүн уншсанаар бүү дуусаасай хэмээн мунхаглан
бодсоны үндсэн дээр нийтлэж байгаа юм шүү.
Энэ ангилалд маань хэнийч ямар ч бичлэг орох магадлалтай бөгөөд нийтлэхийн өмнө блогчины
нэр, блог URL болон дараах
хэдэн үгсийг нэн тэргүүнд оруулж байх болно.
Уншаад нэг үзээрээ үнэндээ бусдаасаа хол тасарцан үгсүүд шүү, хүний бичлэг хуулаад тавилаа гэж битгий зэмлээрэй
олон хүнд хүрээсэй гэж бодсон юмшүү, мэдэрч нэг уншаад үзээрээ чи лавтай харамсахгүй шүү харин дараа нь түүнд
урмын үг хайрлаж ахин сайхан бичлэг бичих хүч өгөөрэй.
Одоо блогчид болон блог уншигчидын хувьд энэ шинэ буланд миний зүгээс хэн хэн гээч блогчины ямар ямар гайхалтай сайн бичэгдсэн бичлэг
оруулах вэ гэдэг нь сонирхолыг тань татаж байгаа
байх.










19 сэтгэгдэл:
Тххх, хүлээгээл харжий
аан. за ..... хүнүүсийн сйахан бичлэгүүдийг унших нээ.... гэхдээ блог нь байхад бас ингэх зөвүү буруу юу мэдкү л байна....
Chee-ийн бодлоор шилдэг гэсэн нь
гэж ойлгож болох уу хө
сонирхол татагдаж байна өө байна.
Шууд хуулаад тавьчихаар ялгаа байхгүй байх. Чи өөрөө бас өөрийн сэтгэгдэл, юу нь сайн болсн зэргийг товчхон бичиж байвал арай өөр болох байх.
Boldoo-giin yaaag zuw
sanal neg bna
Зөв санаа байна, ер нь ганц ангилал гэлтгүй шинээр блог нээгээд хүмүүсийн төдийлөн харж амжаагүй гоё гоё бичлэгүүдийг нийтлээд байсан ч болно шүү дээ, линкийг нь тодхон тавиад
bodoj l bailaa ... zov shuu ho
ммм... сонирхолтоийн хүлээж байяа... :-)
Гоё аятайн байна сонсоол байгаад баймаар
Дурлагч - Дэмжиж байгаад баярлалаа. Удахгүй нэгэн блогчны бичлэг оруулна.
Оранж - Харин зөв, буруу эсэх дээр бодож үзсэн ер нь хүмүүс блогын хамгийн сүүлийн бичлэгийг л уншаад гарах нь их байдаг юм болуу гэж ажиглагдсан тухайн блогчны хуучин бичлэгүүдийг ухаад уншаад байх нь бас ховор тиймээс гоё бичигдсэн билчэгийг нь ахиад олон хүн уншаасай гэж бодоод бүүр тусгайлан блогчидоосоо зөвшөөрөл хүсье гээд бичлэг бичээд оруулчлаа.
ААВ - Тийм тэгэж ойлгож болноо хөө.
Undriga - Сонирхолыг чинь татаж байгаа бол би баярлаж байна. Удахгүй нэгэн блогчны бичлэг оруулна.
Bolduush - Ok сайхан санаа байна өөрийн сэтгэгдэлээ аль болох бичиж байя. баяралалаа.
Аанхаа - Дэмжиж байгаад баярлалаа. Линк, нэрийг нь бол тод томруун бичнэ.
Nasanbayar - Баярлалаа хөө бас дахин баярлалаа. Чи бид 2 адилхан бодож байж.
erika - Баярлалаа. хүлээж байгаарай :-)
Данги - Баярлалаа. Жанцанноров гуйн зохиосон ая.
Үгээр, өнгөөр, дүрсээр илэрхийлэшгүй дэндүү сайхан эх орон минь. Монголдоо байсан мөртлөө л энэ сайхан цэлмэг тэнгэр, мөнх цаст оргил, уудам тал, цэнгэг усаа санаад нулимс дуслуулам гайхамшигтай аяз. Ийм аяз зөвхөн Монгол хүний оюун ухаанаас л гарна.
гэж нэгэн хүн бичсэн байдаг юм билээ үнэхээр гоё ая.
Чи өөрөө л мэд
Гэхдээ ялгаа байгаа юм уу
Заза өөрөө л мэд
бусдын мэлмийг гийгүүлэхээр зүйл бичдэггүй би нэг бодлын азгүй азтан хахахахах
Сайхан санаа бна. Ухаад ухаад оруулаад бж дээ.
сонирхолтой л санаа бна даа
сайхан санаа байнаа. Над шиг блогруу хааяа л шагайж байгаа нөхөрт бол хаана хэн ямар дажгүй бичлэг оруулсныг мэдэх сайхан боломж болох юм байна. За амжилт хүсье.
Ноён Жижгээ - Тухайн бичлэгийг бүрэн эхээр нь хуулаад тавихад ялгаа байхгүй харин тэр гоё бичлэг олон хүнд хүрвэл зүгээр болуул гэж.
fc - Чиний блогруу орж бичлэгийг чинь уншиж байгаа хүн гийгээд ч гарч байгаа юм билүү яаж мэдлээ. Гоё гоё бичлэгүүд байдаг ш дээ.
Улаан Хатан - Баярлалаа урам өгсөнд. Ухаад оруулсан бичлэгийг алгаслгүй уншаад байгаарай.
Dreamer - сонирхолыг чинь татаж байгаа бол баярлаж байна.
SpySec - Баярлалаа. хаяаа хаяаа орж ирдэг бол энэ шинэ ангилалруу орж шагайж байгаарай.
Өө надыхд байхгүйэээ хэхэхэхэ тэрийгээ ч сайн мэднэ лдээ хэхэ
nad shig blogruu haya orj irdeg hund ih zugeer yum. saihan sanaa bna