Мэлмийг тань баясгаж оюуны тань цангааг тайлна буландаа блогчин Stormy – н бичсэн Луугийн хөшиг барсын хөнжилд хэмээх судар оршвой хэмээх бичлэгийг оруулж байна. Stormy блогчины өөрийн блогын URL нь www.stormy.blog.gogo.mn бөгөөд энэхүү бичлэгийн эх энд байгаа болно.
Луугийн хөшиг барсын хөнжилд хэмээх судар оршвой энэ бичлэгийн талаар өөрийн бодлоо товч хэлье. Үнэхээр гайхалтай сайн бичсэн бичлэг үнэндээ анх уншаад хүний оюунаас ийм уран цэцэн үгс бас гардагаал гэж бодсон доо. Үгийн сонголт, мэдрэмж, утга агуулга, мөр холболт энэ тэр нь бол үнэхээр хэлж магтах үг олдхооргүй сайхан бичигдсэн бичлэг. Блогчин Stormy та энэ шинэ ангилалын талаар энд дараад нийт блогчидоосоо зөвшөөрөл хүсье гээд бичлэгийг минь уншаарай.
Энэ буланд маань нийтлэгдэх бичлэг болгоны өмнө дараах хэдэн үгсийг оршил
болгон оруулдаг билээ.
Уншаад нэг үзээрээ үнэндээ бусдаасаа хол тасарцан үгсүүд шүү, хүний бичлэг хуулаад тавилаа гэж битгий зэмлээрэй олон хүнд хүрээсэй гэж бодсон юмшүү, мэдэрч нэг уншаад үзээрээ чи лавтай харамсахгүй харин дараа нь түүнд урмын үг хайрлаж ахин сайхан бичлэг бичих хүчийг өгөөрэй.
Луугийн хөшиг барсын хөнжилд
хэмээх судар оршвой
Тэртээ олон жилийн өмнө
Тэнгэрийн эрхэс түгэн байхад
Домог цадиг эхэлж байхад
Дорнын саран мандаж ахуйд
Энэ явдал болсон гэнэм
Эргэж одоо үлдсэн нь энэ гэнэ ээ.
Хархад сайхан нэгэн бүсгүй
Халхын нутаг амьдардаг байж.
Хажуу ойрын залуус, хүүхдүүд
Хаа холын харчууд эрчүүд
Хачин сайхан тэр хүүхний
Хонгор сайхан зүсэнд тэмүүлэн
Зорин зорин ирдэг байж ээ
Хонгоо давсан давсан хархан гэзэгтэй
Хонгор хөөрхөн бүсгүйн нэрийг
Хонгорзул хэмээдэг аж.
Зөрж өнгөрсөн хөшгид хүртэл
Зүрхээ унагаад үлддэг байлаа.
Танхил бүсгүйн байдлыг хэлбэл
Нуман сайхан хөмсөгтэй
Алаг хоёр нүдтэй
Жимбийсэн улаан уруултай
Жигтэйхэн сайхан шүдтэй
Гунхан гунхан алхадаг
Гурваар дарсан гэзэгтэй
Гангар шаазан хөхтэй
Сүмбэн цагаан хуруутай
Сүүдэргүй шунхан хацартай
Ялдам танхил инээмсэглэлтэй
Яруу сайхан хоолойтой гэнэ ээ.
Саран ургаж, наран жаргасан
Саруул сайхан нэгэн үдэш
Сарын газраас ирсэн хархүү
Саатан саатан тэднийд буужээ
Хонгорзул бүсгүйн аалинд татагдан
Хорь илүү өнжиж гэнэ
Холын умартан нутгаа мартаад
Хослон амьдрахаар хэлэлцсэн гэнэ
Хоёр сэтгэл нийлэн байж
Хосгүй нэгэн үдшийг угтжээ
Хайраар бялхсан шөнийг эхэлжээ.
Нимгэн ягаан уруулыг нь
Озон байж үнслээ
Хун цагаан хүзүүг нь
Таалан байж шимжээ
Ханхар сайхан биед нь
Хонгорзул бүсгүй наалдлаа
Ханагар уужим цээжинд нь
Хүслээ шивнэн тэврүүллээ
Амраг танхил бүсгүйн
Ахуй доор чийг унхиалж
Аяар зөөлнөөр дуун алдав аа
Шидэт хүрэл жадыг нь
Ширтэн хараад дуун алдав
Шимэн үнсэхээр зориглон
Шийдэж доошоо гулгалаа
Хүдэр чийрэг эрийн жадыг
Хүлхэн байж амталлаа.
Хайртай янаг бүсгүйнхээ
Гангар шаазан хөхийг
Гартаа атгаад энхрийлэв
Ангир цагаан цээжийг нь
Аяар зөөлнөөр тааллаа
Салаа замын уулзвар дахь
Сайхан агуйд хүрч очив
Тансаг хоёр хөлийг нь тэнийлгэж
Жаргалын агуйд уруулаа хүргэв ээ
Чийгтсэн доод уруулыг
Чигтээ хэсэг таалав аа
Дуун алдан нумрахад нь
Дахин дахин үнсэв ээ
Алгуур тэгээд дээшлэн
Алагхан нүдийг нь үнсэв
Аньсага юунд нь харин
Аз жаргалын нулимс цийлжээ
Илд юугаа чиглүүлэн
Хүсэлт агуйд нь залав
Хонгор бүсгүй дуун алдан
Хорвоогийн жаргалд мансуурваа
Жороо морьны явдлаар
Жолоо тавин хатируулав
Хүслийн янаг дуун
Холын алсад цуурайтлаа
Зулын бяцхан гэрэлд
Зуузай холбон давхилаа
Барсын арьсан хөнжлөө
Баруун тийш нь яраад
Хайрын гал дөлөнд
Утдал тэд цэнгэлээ
Үүрийн таван жингээр
Үлгэрийн шидэт дарсаа
Биенд нь шингээн үлдээлээ
Бүсгүй тавиран инээмсэглэж
Бүлээхэн уруулыг нь озлоо
Бүтэн шөнийн жаргал
Үнэгэн харанхуйгаар хэсэг амсхийв
Удахгүй наран мандахад
Жаргалт хосууд нойрноос сэрэв
Өнгөрсөн шөнийн тансаг үйлээ
Өглөө босоод эргэн санагалзав
Удахгүй наран жаргаж
Дугираг саран дахин мандана
Хайртай хосуудын учирал цэнгэл
Харин дахин үргэлжлэх болно оо.










7 сэтгэгдэл:
ааааах хахаха нээрээ ч уран үгсийн чуулган болжээ.
үйл явдлыг үгүйэ мөн гайхалтай дүрсэлжээ
энэ ангилалд оруулхаас болохгүйл юм байна.
воо... браво!
хөөөх.Юутай сайхан бичлэгийг би уншилгүй өнгөрөөж вээ...
яаж ингэж бичвээ үнэхээр биширчихлээ
ккк, эхлээд лаг туульс нтр юм байх гэж бодсон чинь эроотик маркынх болоод явчихдаг байна шд.
dundaas dooshoo bol buur laitai bichsen bna yaj ingej bichdeg bna aa ene angilald baihgui bhiin argagui yum bna oo
yaj ingej bichdeg bainaa ...ene avias aa gej eldevtei zolig yum aa