Хэрэв энэ бичлэгийг гого блогийн админ орж ирэн уншвал доорх миний хөндсөн асуудалд ямар нэг байдлаар заавал хариу үлдээхийг хүсье!
Тэхээр миний ойлгож байгаагаар энэ гого блогийн зүүн дээд нүүрэн дээр гарч байгаа онцлох бичлэг, за бас их уншигдсан таб гээд байгаа энэ хоёр байх ёстой зүйл мөн боловч зарим талаараа их учир дутагдалтай юмаа. Юув гэхээр хэн нэгэн дурын блогчин блогтоо ямар ч хамаагүй бичлэг хийчээд F5 товчлуураа мянган удаа дархад л тухайн бичлэг мянган удаа нээгдэх жишээний энэ утгаараа 10, 20, 30 мянган удаа F5 товчлуураа гашраахад төдий хэмжээгээр нээгдэнэ. За үүнийг нь сайн мэдэхгүй хэн нэгэн блог уншигч /хэн ч байж болно/ www….gblog.mn гэж бичиж орж ирээд хартал тухайн блогт 5 бичлэг байж гэж бодий тавуулаа тэгтэл доод тал нь 10 мянган удаа ба түүнээс дээш нээгдсэн байхыг хараад тухайн хүн энэ блогийг ямар их хүн уншдаг юм бэ гэсэн анхдагч бодол төрнө, сонирхоод нэг бичлэгрүү нь ортол тэнд нь зүгээр л 1-н тоо ч юмуу Ъ үсэг ч юмуу байж байвал онцгүй мөн үү!
/ 1, Ъ –энэ хоёрын оронд юуч байж болно. Хаа нэгтэйгээс хуулаад эх сурвалжыг нь тавиагүй бичлэг эсвэл өөрийн гараар бичсэн сайн, муу бичлэг ч юмуу /
Мэдээж ийм юм байвал (1, Ъ) 10, 20 мянгаараа тэгтлээ их
нээгдээд байхгүй нь ойлгомжтой тэхээр ганцхан F5 товчлуураа хэдэн зуу, мянгаар нь гашраасан байж
таарна, ингээд нөгөө товчлуураа
гашраасан эрчээрээ их уншигдсан таб, гого блогийн зүүн дээд буланд байдаг нөгөө
онцлох бичлэг энэ тэрд нь гараад ирэх боломжтой юмшиг.
Ер нь гайгүй хурдан шивдэг хүн 1 секундэнд 3 товчлуур дардаг, аа харин сайн шивдэг ч бай шивдэггүй ч бай
ганцхан F5 товчлуурыг
гашраахад 1 секундэнд 4-7 удаа бол
чөлөөтэй гашраанаадаа за үүнийгээ нэг минутаар үржүүлхэд хэд болох вэ ингээд
бодхоор хэдэн мянган удаа нээгдсэн болгож харагдуулах тун амархан.
Энүүгээрээ юу хэлэх гээд байна вэ гэхээр Гого блогийн админаа саяхан
сэтгэгдэл шүүдэг боллоо гээд зарлаад байсан шигээ F5 товчлуур гашраалтын эсрэг
хориг арга хэмжээ авдаг боллоо гэж зарлахыг чинь л хүлээгээд байгаа юм.
IP хаягаар нь дамжуулан тухайн ямар нэг бичлэгрүү нэг IP-гаас дээд тал нь эхний 20 хандалтад нээгдсэн тоо
нь өсхөөр, 21 дэхээс нь эхлээд нөгөө нээгдсэн тоо нэмэгдэхгүй байхаар програмчлаад
оруулчмаар юм. Өөрөөр хэлбэл би энэ
бичлэгээ нийтэлсэн даруйдаа энэ сууж байгаа компъютераасаа 100 удаа энэ бичлэгрүүгээ
орлоо /F5/ гашраалаа гэхэд 20 нээгдсэнээр л гаргахаар болгочуул их зүгээр
байна. Тэгэхгүй бол одоо энэ бичлэгийг
биччээд 1 минутанд 300 удаа F5 гашраахад 300 удаа нээгдсэн гэж гарч
ирнэ. Мэдээж 20 гэсэн хязгаар хэд ч байж болох.... гол нь миний энэ хэлээд
байгаа хөндөөд байгаа зүйлрүү жаахан анхаарлаа хандуулаарай гэж хүсье.
Тэгэхгүй бол F5-аа
гашраасаар байгаад удахгүй 1 тэрбум дахь хандалтаа авлаа гэх нь байна ш дээ
хаха.










27 сэтгэгдэл:
би лав бичлэг биччихээд сээгий нэмэгдсэн тохиолдолд л унших гэж эргэж ордог. Блогчид ихэнхи нь ажил төрөлтэй ажлын хажуугаар л хальтхан болов уншаад бичээд явж байгаа хүмүүс байдаг гэж санадаг юм. Тийм болохоор тэр болгон F5 байнга дараад сууж байна гэж байхгүй л гэж санах юм. Гэхдээ өөрийн бодол өөртөө зөв. Би лав тэр шал дэмий юмаар буюу тооны хойноос хөөцөлдөх гэж F5 дарж байгаагүй гэдгээ л хэлмээр байна.
Дахиад хэлье. Өөрийн бодол өөртөө зөв. Админ уншаад нэг юм хэлэх байлгүй дээ.
гэснээс би чиний блогийг уншдышүү.
энэ амьтантай санал нэг байна...хэ хэ тоголдог шvv хэрэмээ соооорийий шоооо
дэмий юманд санаа зовохымдаа.... надаа лав тийм зав гардаг ч үгүй....
аан ийм учиртай байсан юм бий вий... гэхэдээ хэн хэд унших хэдэн сэтгэгдэл үлдээх нь ер нь хэнд хамаа байнаа...хүүхдүүдийн санаа гэж нээрээ
Мэдмээр л юм байна. Гэхдээ энэ бол нэг их асуудал гэж бодохгүй байна. Сайн бичлэгүүд бол ямар ч F5 товчлуур дарснаас илүү л явчихдаг.
Тийм байх тал бий ч хэн ч 50000 удаа тээл ф5 дараад суужидаг гэж юу байхавдээ. Гэхдээ их ушигдсан гэх ангилларууд ороод сар бүрийн тодорхой хэмжээ урамшуулал олгодог болчуул харин наадах чинь чухал асуудал болно шүү. Одоогын байдлаар бол сүртэй зүйл биш. Тооны хойноос хөөцөлддөг , нар төрд дуртай за нар төрсөөд ч байх юу байхав , тиймэрхүү хүмүүс л тэгэж суух байхдөө тэрнээс биш тийм завтай хүн хаана байна?
Тийм байх тал бий ч хэн ч 50000 удаа тээл ф5 дараад суужидаг гэж юу байхавдээ. Гэхдээ их ушигдсан гэх ангилларууд ороод сар бүрийн тодорхой хэмжээ урамшуулал олгодог болчуул харин наадах чинь чухал асуудал болно шүү. Одоогын байдлаар бол сүртэй зүйл биш. Тооны хойноос хөөцөлддөг , нэр төрд дуртай за нар төрсөөд ч байх юу байхав , тиймэрхүү хүмүүс л тэгэж суух байхдөө тэрнээс биш тийм завтай хүн хаана байна?
gehdee jinheneesee ter h unshigdsan n zuv shuultuureeree baina uu gedeg l yum daa
chi ih zuv l yum hundsun bshd
Аан мэдкү цус бас тийм юм байдиймуу.
тэрийг дараад суужийдаг ч гэж хэн байхуу
Тхх. Гого админууд суга юм аа
Ene Dangi gej pizda odoo yu ve. Naad adminuud suga um bol chi TSAVI bolj taarah ni dee. Ooroo hiihgui bj hiij bgaa negiigee bitii ingej baigaach. Tegeed ch F5 daraad suuj bg angaisan ajilgui hun hovor bh shuu
F5 дарахаар тэгж хандалт нь ихэсдиймуу... мэдмээрийм байна хөөе. гэхдээ тэр ч худлаа дөөө. Тэртээ тэргүй тоолуур нтэр гээд зөндөө юм байна шд. Бас сээгий байна. Тийм байхад нэххх тээд хандалт ихэсгэх гээд л .... Явцгүй биз дээ. Харин чий явахгүй юман дээр санаагаа чилээж яахнав дээ хө... Тэр Хикогийн хэлдэг шиг урамшуулал гэвэл харин нүд сэргэнэ шүү... хо хо хо
ppoooh odoo medew bayarlaaw
ЗА би бээр нэгэн зүйлийг хэлчий, Тэр их уншигдсан гэдэг тав ороод нэр нь дээр mouse аваачхад гардаг тоо болохоор яг хүн орж уншсан цэвэр тоо, аа харин блогруугаа нэвтрэхэд гардаг хандсан хандалт гэж гардаг тоо бол тэр табад байгаа тооноос арай илүү их байдаг, тэгэхлээр тэр F5 дарсан тоо чинь өөрт чинь харагдаж, цэвэр тоо нь их уншигдсан таб дээрээ гардгийм, иймхэн юмыг сүр болгоод яахав, мэдээж ГОГОын админууд энэ тал дээр бодолцож л хийсэн.
ХЭРЦГИЙ ХЭРЭМ - Тиймээ санал нэг байна. Доорх энэ бичлэгийн талаар бичсэн хариултыг уншихыг бодоорой. гэснээс Би мэдээж чиний блогийг уншдаг.
Дэлхий толгойт - ХЭРЦГИЙ ХЭРЭМ -ээ Дэлхий толгойтыг уучлаарай энэ тэр гээл кк ядаж байхад яаасс том толгойтой юм бэ ккк /наргиа шүү Дэлхий толгойтоо/
Оранж - Магадгүй ээ зүгээр л анзаарч ажигласнаал бичсэн юмаа.
AXIOM - Хэн юуг хэд унших хэнд ч хамаагүйлдээ харин миний санаа бол нэг IP-гаас
тухайн нэг бичлэгт тодорхой хэдэн орсон тоо нь өссөн дүнгээр гаргаад бусад тогтмолоор гаргадаг болгочуулал гэсэн санаа
Batsy - Яг үнэндээ бол нээх ингээд сүр болгоод байх асуудал биш нь үнэн зүгээр дээрх хэлээд байгаа санааг оруулчуул зүгээр юм болуул гэж бодсоноол бичсэн юм. гэснээс Чиний нэр надад таалагддаг шүү.
Hiko - Харин тийм байх тал бий энэ талыг л байхгүй болгочуул л гэж бодоод оруулчлаа. Ер нь бол тийм тал байгаа гэдгийг л тийм тал байхгүй гэдэг болгочуул зүгээр юм болуул гэж. Нээрээ тэр урамшуулал гэсэн санаагаа цааш нь уламжлаач Hiko?
Зочин - Зочины нэр алдар, блог url юу сан билээ? Миний санаа бол тухайн хүний блогруу орхоор бичлэг тус бүр нь тэдэн сэтгэгдэлтэй тэд нээгдсэн байна гэж байдаг даа тэрний тэд нээгдсэн байна гэсэн хэсгийг л F5-аа дараад байх тусас нэмэгддэггүй болгочуул зүгээр юм болуул гэж хэлээд байгаа юм.
ntsoom - Байдгым байна лэээ :)
ariel - Тиймээ дараад суудаг хэн байхуу гэхдээ тэгэх боломжтой учраас тэр боломжыг нь хязгаарлаасай гэж бодоол.
Данги - Суга биш Лаг байхоо. Учир нь би лав олон түмэнд блог бичих боломжыг олгосон ийм том web хийж чадахгүй. Хэрэв IT-н хүн байсан бол чадна л даа. хэхэ
NOODLE (зочин) - F5 дардаг хүн ховор байх бүүр байхгүй ч байж болох хамгийн гол нь F5 гашраах боломжтой болхоор л...
bolduush (зочин) - Миний санаа бол тухайн хүний блогруу орхоор бичлэг тус бүр нь тэдэн сэтгэгдэлтэй тэд нээгдсэн байна гэж байдаг даа тэрний тэд нээгдсэн байна гэсэн хэсгийг л F5-аа дараад байх тусас нэмэгддэггүй болгочуул зүгээр юм болуул гэж хэлээд байгаа юм.
тэрнээс онцлох бичлэг, их уншигдсан табын талаар биш би жаахан буруу ойлгогдохоор бичсэн байж магад. Бас F5 аа хамаг хурднаараа дараад үздээ 10 секундэнд лав 50 дарнааа тэхээр тухайн бичлэг 10 секундэнд 50 нээгдэх бүрэн боломжтой гээд бодхоор яс юман дээрээ цаг зав үнэхээр
ороод байхгүй. үүнийг тэгдэггүйл болгоочээл гэж бичээд байгаа нь энэ.
☠хүн_биш ☠хүн_биш☠ - за зүгээрдээ юунч амархан баярладаг юмбэ дээ гээл байхгүй юу. Мэддэггүй байсан бол мэдээд авах буруу гэж юу байхав.
HERO - www.ххххх.gblog.mn гээд орхоор бичлэг бүрийн доор нь тэдэн сэтгэгдэлтэй тэдэн удаа нээгдсэн гээд гардаг ш дээ тэрний тэдэн удаа нээгдсэн гэдгийг нь л F5 дарах /reloud/ хийх тусам нэмэгддэггүй болгочуул зүгээр юм болуул гэж бичсэн юм. Тэгэхгүй бол би өөрийнхөө энэ бичлэгрүү 1000 удаа орход 1000нээгдсэн гэж харагдаад байгаа юм үүнийг л тэгэж харагдуулахгүй бол зүгээр болуу. Жаахан буруу ойлголт өгөхөөр биччихсэн байж магадгүй тэр их уншигдсан таб энэ тэр -н талаар гол санаа яваагүй шүү.
За тэгээд эцэст нь хүмүүсээ Би заримдаа их буруу юм ярьдаг хүн дээ. Гэж хэлээд өөрийн блогоос гаран одов. :::Ddddd
hariulsand bayrllaa tegvel neeree bas zov l baihdaa bi ch yugaa medehev dee ta nar mini l meddeg shuudee kk
hooh medej avmaar arga bna
xaxaxa
neeree bas neg blogiin tsoorhoi yum bna shuu anzaaraagui l yum bna
Teriig zohitsuulah technikiin bolomj ni yu bdg yum boldoo
Microsoft болон бусад компьютерийн эд анги, про үйлдвэрлэдэг компаниудад санамж бичиг явуулий л даа үүнд:
-Багажит самбарын репреш товч
- F5 товч
- Мауз 2-ийн репрэш товчуудыг үүнээс цааш түүнээс хойш бүү үйлдвэрлэсэн бүтээгдхүүн дээрээ гарга
учир нь ...
шалтгаан харин хэцүү маа тэ ккк
Hehe bayarlalaa. Yu ni tegj taalagdaad bn. Uul ni bi eregtei shd humuus emegtei gej bodool bdgiin shig bgaan chi bas tegj bodood taalagdaad bn u? :D
AXIOM - Би хувьдаа 100 хувь зөв гэж бодоод бичээд нийтэлчихлээ.
Огторгуйд - Мэдэж авчаад F5- аа гашраагаад байвдаа. Гэхдээ яахав болохгүй нь бас юу байхав тээ боломожтойл юм чинь :)
Lola - Тиймшүү нэг цоорхой нь ч мөн шүү. Цаашид улам бэхжээд алдаа тудагдлаа засаад явна байхаа.
gulliver - Техник, програм хангамжын боломж бол бүрэн байгаа байх харин оюуны
боломж бололцоо нь хэр байдаг юм бол гэхээс л...
аав - Бичиг явуулаад зөвшөөрсөн хариу авчихвал би ажилгүй болох нь дээ.Ганц хайртай товчлуураа
дарж чадахгүй хэхэ :)
Batsy - Би уг нь чамайг эмэгтэй гэж бодож байсан харин дараа нь Дэспи counter-н тэмцээн зохиосон доо тэрнээс хойш чамайг эрэгтэй юм байна дээ гэж боддог болсон
Уг нь эмэгтэй гэж бодож байхдаа чамайг юу гэж бодож байсан гээч Нэг тийм туяхан, турьхан цагаан бүсгүй байгаа болуул гэж хэхэ :) нэр чинь тэгэж санагдуулаад байдаг байсан юм.
Hehe za baiz neree soliulahgui bol huchind avtah shinjtei bolool yavchihlaa. Ug ni ene ner bol minii nernii tovchlol bgaan Batsyren gedgiin
F5 товчлуур төлж өгөхыг Монгол Контент ХХКаас шаардаж байна шаардаж байна шаардаж байна шаардаж байна шаардаж байна шаардаж байна шаардаж байна шаардаж байна шаардаж байна шаардаж байна шаардаж байна шаардаж байна шаардаж байна
хэхэ тэхээр чинь хамгийн завтай нь сайн нийтлэгч болох юм гэжүү кк арай ч тйим аймаар завтай хүн байхгүй байлгүйдээ
хахахах чэээ чи ч блогеруудад буруу юм зааж өглөөдөө гэссс хэхэхэхэ нээрээ тэгж т1лэж суух зав ихэнхд нь байхгүй байхөө. Ер нь л блогерууд чинь ихэнх нь ажил төрөлтэй өндөр боловсролтой улсууд байгаа шүү дээ.